Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээг хүлээлгэн өгнө
Буянт-Ухаа хорооллын инженерийн шугам сүлжээний ажлыг хүлээлгэн өгөх нээлтийн ёслолын ажиллагаа маргааш болно. Буянт-Ухаа орон сууцны хорооллоос 200 метр зайд байрлах Усан сан насос станцын барилгын дэргэд 11.00 цагт болох уг арга хэмжээнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан нар оролцох аж.
fsd
Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хоm байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбат, УСУГ-ын дарга С.Үнэн “Дэд бүтэц” төслийн захирал Б.Ариунболд зэрэг албаны хүмүүс оролцох юм байна.
a
Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх "Дэд бүтэц" төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн ажээ.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ