В.Путин есдүгээр сард манайд айлчилна
Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн арга хэмжээг наймдугаар сарын 22-ноос есдүгээр сарын 04-ний өдрүүдэд зохион байгуулна. Уг ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдөр Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцан, зарим үүрэг чиглэлийг өгчээ. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь халх голын байлдааны ялалтын түүхийн үнэ цэнийг сурталчлах, хоёр улсын олон жилийн найрамдалт харилцааг батжуулах, ахмад үеийнхний дурсгалыг хүндэтгэх, үндэсний эх оронч үзлийг дэлгэрүүлэн эх түүхээрээ бахархах сэтгэлийг хойч үедээ төрүүлэх явдал юм.
а
Халх голын ялалтын 75 жилийн ойн арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцох бөгөөд тэрбээр есдүгээр сарын эхний долоо хоногт багтан манай улсад айлчлал хийх юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ