Дахиад л ирц хүрсэнгүй
Авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад буй МУИС-ийн Худалдааны сургуулийн оюутан, багш нар болох 54 хүнийг шүүх хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлсэн ч дахин хойшиллоо. Өмгөөлөгч, шүүгдэгч нарын ирц хүрээгүйгээс шүүх хурал ирэх сарын 13-ны өдрийг хүртэл хойшилсон байна. Энэ шүүх хурал долоодугаар сарын нэгэнд товлогдсон ч мөн л ирц хүрээгүйгээс хойшилж байсан юм.
ө
МУИС-ийн Худалдааны сургуулийн багш, оюутнуудын холбогдсон уг хэрэг одоогоос хоёр жилийн өмнө буюу 2012 онд гарсан. Тус сургуулийн 60 орчим оюутан, 3-4 багш уг хэрэгт холбогдсон ба тэднийг Эрүүгийн хуулийн 268, 269, 270 зүйлд зааснаар авлига өгсөн, авсан, зуучилсан байж болзошгүй хэрэгт буруутгаж буй аж. Өөрөөр хэлбэл хэрэгт холбогдсон зарим оюутнууд дүнгээ засуулах зорилгоор багш нарт авлига өгсөн, зарим нь үүнийг зуучилсан хэрэгт буруутгагдаад байгаа юм.
ө
В.Бат
6
СЭТГЭГДЭЛ БИЧИХ