Баянхонгорчууд төв талбайгаа шинэчлэв
Ламын гэгээний түмэн өлзий гийсний 375 жилийн даншиг наадам, “Говийн бүсийн их хурд-2014” хурдан морины уралдаан болохтой холбогдуулан Баянхонгор аймаг төв талбайгаа шинэчилжээ. Орон нутгийг хөгжүүлэх сангийн 250 сая төгрөг, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт нийлсэн нийт 898 сая төгрөгөөр “Ас хойлдинг” ХХК төв талбайг шинэчилсэн байна. Талбайн өнгөн хэсгийг Боржин чулуугаар хучиж, гэрэлтүүлгийг нэмж суурилуулан, ахмадын цэцэрлэгт хүрээлэн, лед дэлгэц, WiFi орчин бий болгосноор тусгаар тогтнолын Баганат талбай 40 жилийн дараа бүрэн шинэчлэгдэж байгаа нь энэ аж. Уг ажлын нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд оролцжээ.
а
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ