Өглөө оройд харшлаас хамгаалаарай
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхөн өчигдөр иргэдэд хандан өөрийн хашаан дахь шарилж, луулийг тайрч, ургамлын тоосжилтоос сэргийлэх талаар мэдээлэл өгсөн юм. Учир нь хотын гудамж талбайд хаа сайгүй ургадаг шарилж, луулиас болж, зуны гурван сар агаар дахь ийм төрлийн ургамлын тоос ихэсдэг. Энэ нь иргэдийг ургамлын тоосноос шалтгаалсан харшилтай болох үүсэх эх үүсвэр болдог байна.
ы
Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсад 5 хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай байгаа ба хүн амын 1-2 хувь нь шарилж, луулийн цэцгийн дохиурын тоосны шалтгаант харшлаар өвчлөх магадлалтай байдаг аж. Сүүлийн 30 орчим жилд хийгдсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувийг Улаанбаатар хотын иргэд байжээ. Ургамлын тоосны харшил түүний дотор шарилж, луулийн тоосноос үүдэлтэй өвчлөл жил тутамд ихсэж анхлан үзүүлэгчдийн жилийн дундаж 350,8 байгаа ба жилд 700-1000 хүн анхлан өвчлөгч байх магадлалтай юм байна.
ы
Ургамлын тоосны харшилт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар эрүүл мэндийн байгууллагууд тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа диспансерийн хяналтанд эмчлүүлэгчдийн тоо жил бүр эрчимтэй өсч бай гаа аж. Ургамлын тоосны шалтгаант харшил халдваргүй улирлын чанартай, харшил төрүүлэгч тоост цөөн тооны зүйл ургамлын цэцэглэхтэй холбоотой учир урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ авах бүрэн бололцоотой юм.
й
Ингэхийн тулд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн зүлэгт талбайн хөрсийг солих, сайжруулах ажлыг үе шаттайгаар хийж, хотын зүлэгт талбай, албан байгууллага, аж ахуйн нэгжүүд, айл, өрх, иргэдийн эзэмшил, өмчлөлд байгаа хашаа, орчны талбайд их хэмжээгээр ургасан шарилж, луулийн төрлийн хөл газрын ургамлуудыг цэцэглэж, тоосрох үе шат эхлэхээс урьдаж харшил үүсгэгч ургамлыг зулгааж авалгүйгээр 7-8 см-ийн өндөртэйгээр 7 дугаар сарын эхний долоо хоног, 8 дугаар сарын гурав дахь долоо хоногт багтаан тус тус 2 удаа хадалт, тайралт хийх хэрэгтэй.
й
Хамгийн гол нь шарилж, лууль зэрэг хогийн ургамал нь өглөөний 4-9, оройн 17-22 цагт тоосоо гөвдөг. Энэ үеэр харшилтай хүмүүс салхивчаа хааж, гадагшаа гарахгүй байх хэрэгтэй. Мөн тухайн ургамлын тоосноос сэргийлэх, харшлаас өөрсдийгөө хамгаалах бас нэг арга бол тарилга хийлгэж болно. Харшилгүй иргэд ч мөн адил хаалга цонхоо хаах, тор байршуулах, машин болон гэртээ агаар чийгшүүлэгч хэрэглэх, гадуур хувцсаа битүү орчинд (шүүгээ, уут) байлгах, угаасан хувцсаа гадаа хатаахгүй байх, гадуур явахдаа амны хаалт зүүх, ургамалтай ажиллах шаардлага гарвал амны хаалт зүүх, нүдний шил зүүх шаардлагатай. Ингэж сэргийлж чадвал ургамлын тоосны харшилаас сэргийлэх бүрэн боломжтой юм байна.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ