Гандангийн 30 гудамжийг тохижуулна

img

Гудамж” төслийн хөрөнгөөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Гандангийн дэнж өнгө нэмлээ. Төслийн хүрээнд Гандан орчмын гэр хорооллын тохижилт,  дэд бүтцийг цогц байдлаар шийдвэрлэхээр төлөвлөж эхний ээлжинд Гандангийн дэнжийн Орхоны 6 дугаар гудамжийг авто болон явган зам, бетон суурь бүхий нэг загварын хашаатай болгон тохижуулж дууссан байна. Цаашид 30 гудамжийг яг энэ загвараар тохижуулах бөгөөд цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, инженерийн сүлжээнд холбох юм байна.   Нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Гандангийн дэнжийн гэр хорооллыг дахин төлөвлөх ажлыг нийслэлийн аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын зорилттой уялдуулан хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гандангийн дэнжийн гэр хороолол нь нийт 55 га талбайг хамардаг бөгөөд нийт 31 гудамжны 857 хашаанд 1875 өрх оршин суудаг. Мөн 60 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэвээ:
ганданд жуулчид гадаадын зочид хуримаа хийсэн хумуус оюутны тогсолт 21 аймгийн шутлэгтнууд гээд олон хумуус ирдэг олон улсын ба улсын чанартай аргагуй чухал газар учир оновчтой хоронго оруулалт болжээ, нийслэл бас орон нутгийн иргэд их дэмжиж байна
2014-08-04
ганаа:
батуул дарга их юм хийж байгаа шуу, ер нь ан гарч ирээд сайхан ажиллаж байна, уулзварууд их сайхан боллоо, гандан улсын ач холбогдолтой газар л даа.
2014-08-04
угаадас:
камер заавал байрлуулах шаардлагатай угаадас асгаж байгаа иргэдийг 500000 торгох хууль журам батлавал сайн байна шүү
2014-07-24
зочин:
сайхан болж, эхнээсээ юм хийж л байг яадаг юм
2014-07-24
энэрэл:
юм хийгээд сайхан л харагдаж байна шдээ, хавар гудамаар нь явахад * угаадас үнэртээд заваан, бүр камержуулвал таарна аль айл нь угаадасаа асгаж байна гэдгийг мэдэх, ийм сайхан зүйл хийгээд байхад арай тэгэхгүй биздээ
2014-07-24
ккөө:
баруун европд ийм байдаг. зөв шийдэл, заавал ганданд шилэн байшин хэрэггүй, гэр хорооллоо хауз болгоод болоо
2014-07-24
ankhaa:
юу хийгээд байна даа. жаахан уялдаа холбоотой ажлуул яасан юм бэ? хаана нь хамаагүй зам тавиад л, хотын хүүхдүүдэд хэлэхэд эхлээд дэд бүтэд, шугамаа шийд.
2014-07-24
yun gudamj ve?:
naad heseg chini gazart oroh yostoi shdee, hen iim demii yum zohion baiguulj mungu ureed bgaa yum be. naad gudamj tusluu hotiin zah hesgiin ger horoololoor hiigeech.
2014-07-24