Хотын гудамж талбайд 350 гаруй сандал байрлуулжээ

img

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотын нийтийн эзэмшлийн гудамж талбайд иргэдэд амран суух орчныг бүрдүүлэх зорилгоор нийт 350 гаруй сандлыг байршуулаад байгаа юм. Тодруулбал, Канад Улсын туршлагаар Энхтайваны өргөн чөлөөнд арлан байгууламж бүхий амралтын сандлыг дөрвөн газар шинээр байршуулсан байна. Эдгээр сандлыг үндэсний үйлдвэрлэгч “Badarch and Son” компани гүйцэтгэжээ.  Түүнчлэн Монголын хог хаягдлыг боловсруулах холбоотой хамтран харанхуйд гэрэлтдэг сандлыг хаягдал шилээр үндэсний үйлдвэрлэгч “Экологи Кристал стоун” компани хийж Чингисийн талбай орчмоор 20 ширхэгийг байршуулжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хөдөөний хүмүүс хот удирдах чадваргүй гэдэг нь харагдлаа. мөнхбаяр одоо ичиж байгаа байх даа
2014-07-24
энэрэл:
сайхан болж, хийж байгаа зүйлийг хүмүүс минь битгий л эвдэж үзээрэй дээ,өөрсдөө чадахгүй санаачлагагүй байлаа гэхэд мөрөөрөө явж хүний хийсэн юмыг хайрлан хүндэлэх хэрэгтэй шүү
2014-07-24