Нэг буудал 15-20 сая төгрөгийн өртөгтэй
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны захиалгаар нийслэлийн Тээврийн газраас автобусны зогсоолыг олон улсын стандартад тохируулан шинэчлэх ажлыг хийж эхлээд байгаа билээ. Худалдаа Хөгжлийн банкний 15 тэрбум орчим төгрөгийн санхүүжилтээр эхний ээлжинд 20 орчим автобусны зогсоолыг шинэчилсэн. Цаашид 70 орчим автобусны буудлыг шинэчлэн, ирэх сард багтаан ашиглалтад оруулах аж. Ингэснээр ойрын хоёр жилийн хугацаанд автобусны 200 буудал шинэчлэгдэх юм байна.
а
Уг ажлын зөвлөхөөр Франц улсын “JSDECAUX” компанийн Монгол дахь салбар “JSDECAUX Mongolia” ХХК, гүйцэтгэгчээр “Эрчит Оюу” ХХК, “ЗЕТ Эм И” ХХК, “МИТЛ” ХХК зэрэг дотоод компаниуд ажиллаж байна. Автобусны шинэ зогсоолуудыг орчин үеийн байгальд ээлтэй материалаар барьж байгаа бөгөөд 20 минутын үнэгүй “Wifi”, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Audi” төхөөрөмжөөр тоноглох аж. Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Audi” төхөөрөмж нь нарны энергиэр ажиллан 5-8 метрийн газарт авиа дамжуулах хүчин чадалтай. Мөн автобусны чиглэл, хотын мэдээлэл, буудлуудын ойролцоох байгууллага, үйлчилгээний газруудын зураглал байх аж.
ө
Тухайн байршлын хүн амын нягтрал, даацаас шалтгаалан 5м, 8м, 12 метр урт буудлуудыг суурилуулах гэнэ. Буудлын хэмжээнээс хамааран, зарцуулах хөрөнгө харилцан адилгүй байх бөгөөд дундажаар 15-20 орчим сая төгрөгөөр байгуулж байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ