Нийтийн тээврийн үйлчилгээ 98.3 хувьтай явагдаж байна
Өнөөдөр төрийн болон хувийн 25 компанийн 996 тээврийн хэрэгсэл үндсэн графикийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд гарах ёстой аж. Үүнээс 899 тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээнд оролцож, 98,3 хувьтай байгааг нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ. Мөн туслах чиглэлийн бага багтаамжийн 151 автобус үйлчилгээнд гарахаас 131 буюу 97,8 хувь нь иргэдэд үйлчилж байна.
ө
Харин зуслангийн чиглэлд их багтаамжийн таван автобус үйлчилгээнд явахаас гарсан зөрчилгүй 100 хувь явж байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ