М.Энхболд Канадын Гадаад хэргийн сайдтай уулзлаа

img

Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийг өнөөдөр хүлээн авч уулзав.

Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтьн эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболдын 2013 онд Канад Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай хэрэгжсэнийг онцлон тэмдэглээд ноён  Жон Рассэл Бэйрдийг Монгол улсад тавтай айлчлахыг хүссэн юм.

Мөн тэрээр хоёр орны парламентын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхжиж, өндөр хэмжээний айлчлалууд тогтмолжиж байгааг дурдаад цаашид хоёр талын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хамтын ажиллагаанд тулгуурлан бусад салбарыг идэвхжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

бө

Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрд  худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, уул уурхайн салбар төдийгүй хоёр улсын батлан хамгаалах, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд харилцан санал солилцов.

б

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-07-25
haha:
odoo chi muu ulaanbaatariig mini zarj chadahgui.tov aimgiig l zarah baih
2014-07-24
зочин:
м.энхболд аотын дарга байхдаа германы бизнестен хотын чинь хогыг боловсруулах үйлдвэр байгуулах тухай санал тавихад халаасанд хэдийг өгөх юм гээд буцаасан шиг юм болохгүй байгаа даа. хажууд нь хүмүүс байна байна байгаа
2014-07-24