Энхийг дэмжигчдийн хүмүүнлэгийн ажиллагаа үргэлжилж байна
“Khaan Quest 2014” олон улсын хамтарсан энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуулийн төлөвлөлтөөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 114 дүгээр цэцэрлэгт бүрэн хэмжээний засварын ажлыг хүмүүнлэгийн тусламжаар богино хугцаанд хийж гүйцэтгэжээ.
ы
Барилгын хамтарсан ажиллагаанд Монгол улсын зэвсэгт хүчний барилгын цэргийн 017, 338 дугаар ангийн 50 гаруй цэргийн алба хаагч, АНУ-ын талаас тэнгисийн явган цэрэг, хуурай замын цэргийн 46 цэргийн алба хаагч оролцож хамтран үүрэг гүйцэтгэсэн юм. Тэд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 114 дүгээр цэцэрлэгийн шал, цонх, хаалгыг иж бүрэн сольж, засвар үйлчилгээ хийж, шинээр хашаа барьж, хүүхдийн тоглоомын талбай бий болгож өгчээ.
Мөн Сонгинохайрхан дүүргийн IV хороонд цэвэр усны шугамд холбогдсон ус түгээх байр барьж, эмнэлгийн хамтарсан ажиллагаа явагдсан Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар сургуулийн биеийн тамирын заалны гэрэлтүүлгийг иж бүрнээр нь шинэчилж өгсөн зэрэг олон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд өнөөдөр БГД-ийн 114 дүгээр цэцэрлэгийн засварын ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх арга хэмжээ боллоо.
Арга хэмжээнд ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал Ж.Бадамбазар, БГД-ийн засаг даргын орлогч П.Цэцэгмаа, БГД-ийн ЗДТГ-ын дарга Т.Нямцэцэг болон БГД-ийн 114 дүгээр цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчид, Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин залуус оролцжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ