А.Мэндбаярыг шүүнэ
Өнгөрсөн оны аравдугаар сард Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mustang” баарны гадна иргэн М автомашиндаа зургаан удаа буудуулж, амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг хохирогчийн найз А.Мэндбаяр гэгч үйлдсэн нь мөрдөн байцаалтаар тодорхой болж, түүнийг шүүх хурал өнөөдөр товлогджээ. Шүүх хурал ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид 10:00 цагт нээлттэй болно.ө
А.Мэндбаяр нь анхны мэдүүлэгтээ “Талийгаач үргэлж дарамталж, хайртай бүсгүйг минь хүчирхийлдэг байсан учраас гэрийнхэндээ хэлэлгүй Хятадаас нууцаар ирж энэ хэргийг үйлдсэн” хэмээсэн ч хууль хяналтынхан түүнийг өс хонзонгийн сэдлээр найзыгаа хөнөөсөн гэдгийг нь тогтоосон юм. Түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.12, 185.1 дүгээр зүйл ангиар шүүнэ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ