Өнөөдөр болох зарим үйл явдал
14:00 цагт "Оюутан цагдаа" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа талаараа Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс мэдээлэл хийнэ.
ө
Авлигалаар авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан гэх Д.Дондогийн шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд 08.30 цагт эхэлнэ.
ө
Мал эмнэлэг, үржлийн газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс боом өвчний талаар мэдээлэл хийнэ. ҮХААЯ-ны нэг давхрын хурлын зааланд болно.
а
“Монгол Улсын Зэвсэгт хүчний инженерийн салбарыг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэх” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан сургалт дадлагын хаалтын ажиллагаа 11.00 цагт Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд зохион байгуулагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ