114 дүгээр цэцэрлэгт 180 мянган ам.долларын засвар хийжээ
“Хааны эрэлд-2014” Энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан сургуульд оролцсон АНУ-ын арми, тэнгисийн явган цэрэг болон Монгол Улсын зэвсэгт хүчний цэргийн инженерүүд, 071 дугаар ангийн бие бүрэлдэхүүн хамтран Баянгол дүүргийн 144 дүгээр цэцэрлэгт иж бүрэн засвар хийжээ. Нийт 180 мянган ам.долларын санхүүжилтээр цэцэрлэгийн сантехник, шал, хаалга, цонхыг иж бүрнээр нь сольж гадна талын хашаа, хүүхдийн тоглоомын талбайг шинэчлэн засварлаж, өчигдөр хүлээлгэн өгчээ. Энэхүү арга хэмжээнд Баянгол дүүргийн Засаг даргын орлогч П.Цэцэгмаа, Тамгын газрын дарга Т.Нямцэцэг, Цэргийн штабын дарга Л.Ганбаатар, Боловсролын хэлтсийн дарга Л.Жаргал нар болон барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн барилга ангийн бие бүрэлдэхүүн, албаны хүмүүс, иргэд оролцсон байна.
ө
б
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ