Дархан-Уул аймагт эрүүл мэндийн сургалтын баг бэлтгэгдлээ

img

“Эрүүл мэндийн сургалт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэх тухай” Эрүүл мэндийн сайдын 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 127 дугаар тушаалын дагуу Дархан-Уул аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” хөтөлбөрийг боловсруулсан аж. Ингэхдээ өрх, сумын эрүүл мэндийн төвүүдийн хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, баримтлах зарчим, төсөв төлөвлөлт, тайлан мэдээний загвар зэргийг тусгасан байна. ы Үүний дагуу  тус аймагт “Иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадал олгох” арга зүйн сургалтыг зохион байгуулж, НЭМТ, өрх, сумын эмнэлгүүдэд ажиллах 9 багийн 38 эмч, мэргэжилтэнг бэлтгэжээ. йы Сургалтын сургагч багшаар тус аймгаас бэлтгэгдсэн Б.Сарнай, Д.Дарханцэцэг нар ажиллаж, багаар ажиллуулах, асуудлыг шийдвэрлэх, карт ашиглах, өртөөлчилсөн сургалт зэрэг оролцооны аргуудыг ашиглаж сонирхолтой хэлбэрээр заав. Мөн багуудыг сургалтад ашиглах СД, гарын авлага, материалаар хангасан байна. й Сургалтад оролцогчдын сургалтын өмнөх мэдлэг 68.9 хувь байсан бол дараах мэдлэг 94.7% болж нэмэгдсэн байна. Ийнхүү Дархан-Уул аймагт “Эрүүл мэндийн довтолгоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хүн амд эрүүл мэндийн заавал хэвшүүлэх 21 дадлыг олгох чадвар бүхий сургалтын баг бэлтгэгдлээ. alt alt   alt

СЭТГЭГДЭЛ БИЧИХ