Т.Батаар марктай боллоо
Үлэг гүрвэлийн зураг бүхий шинэ марк гарлаа. Уг маркийг танилцуулах арга хэмжээ өчигдөр Үлэг гүрвэлийн төв музейд болж, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон Монгол шуудан ТӨХК-ийн төлөөлөл оролцжээ. ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл “Т.Батаараар дамжуулан Монгол орныг үлэг гүрвэлийн орон гэдгийг баталж байгаа юм. Марк жилдээ цөөн ширхэгээр гардаг учраас үнэ цэнээ алддаггүй, хадгалсаар байдаг” гэдгийг тэмдэглэв.
аө
Тарбозавр Батаарын марк гаргах анхны санаачилгыг Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон болон марк сонирхогч Дашдондов нар гаргажээ. Марк, дугтуй болон дардасны эх зургийг марк зураач Ч.Бат-Эрдэнэ бүтээж, график дизайныг Ж.Ганхуяг хийсэн байна. Хэмжээний хувьд 25.5 х 34мм, хэлхээний хэмжээ 105 х 156мм, 30 х 40мм аж. Одоогоор Т.Батаар маркийг 5000 ширхэг хэвлээд байгаа аж.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ