Гэмт хэргийн шинжтэй 32 үйлдэл бүртгэгджээ
Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвд өчигдөр иргэд, байгууллагаас нийт 3709 дуудлага иржээ. Үүний 1325 нь гэмт хэрэг, зөрчлийн , 218 зам тээвэр, ослын мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу шалгахад гэмт хэргийн шинжтэй 32 үйлдлийг илрүүлэн, холбогдох газруудад шалгаж байна. Гэмт хэргийн шинжтэй 32 үйлдлийн 21-ийнх нь эзэн холбогдогчийг олж тогтоон хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ