Сэрэмжлүүлэг
Гол усны түвшин нэмэгдэж, Онцгой байдлын албан хаагчид үер усны аюулаас урьдчилан сэрэмжлүүлсээр байтал ард иргэдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж 2013 онд усны ослоор 109 нас барсны 22 нь бага насны хүүхэд, 2014 оны 07 сарын 24 байдлаар 56 хүн нас барсны 10 нь бага насны хүүхэд, баяр наадамын амралтын 5 өдөрт 18 хүн гол усны ослоор нас барсны хамгийн бага нь 2 сартай нялх хүүхэд байлаа. Мөн Сэлэнгэ аймагт зугаалгаар явж байсан 5 оюутан залуу Ерөө голын усанд живж амь насаа алдсан байна
:
Йимд гол мөрний сав газар болон дагуух хот, суурин газрын оршин суугч, малчид, нийт ард иргэдийг амралт, аялал зугаалга, аж ахуйн үйл ажиллагаа явуулахдаа үер усны аюулаас урьдчилан сэргийлж, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, бага насны хүүхдийг гол усруу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчиж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ