Хэнтийд эрүүл мэндийн сургагч багш нар бэлтгэгдлээ
2014-07-25

Улс орон даяар хэрэгжиж буй “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний хүрээнд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас өрх, сумын эмч, эмнэлгийн мэргэжилтнээ хамруулан орон нутгийн сургагч багш нарыг бэлтгэлээ. ы Сургалтыг Эрүүл мэндийн газрын дарга Г.Ганболд, НХХ-ийн эрүүл мэндийн асуудал хариуцсан түшмэл Д.Баатарчулуун, НЭМХ-ийн дарга Д.Дашнамжилмаа нар нээж үг хэлсэн байна. Тус сургалтад нийт 25 эмч, мэргэжилтэн хамрагдсан бөгөөд бүсийн сургагч багш нар удирдан зохион байгуулсан байна. й Сургалтыг оновчтой хэлбэрээр зохион байгуулах арга зүй, ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд оролцогчид иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг яаж дээшлүүлэх талаар санал солилцож, сургалтын олон арга хэлбэрээр дадлага ажлуудыг зохион байгууллаа. й Орон нутгийн сургагч багш нар нь иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулах бөгөөд иргэн бүрт 21 дадлыг хэвшүүлэх зорилготой юм. Сургалтын төгсгөлд бүх оролцогчдод гэрчилгээ гардуулан өгчээ.  
alt ый П.Наран
Shuud.mn
Сонин хачин