Монголын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн Бээжинд дэлгэгдэнэ

img

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2014 оны 6 сард БНХАУ-ын Бээжин хотод албан ёсны айлчлал хийсэн юм. Тус айлчлалын хүрээнд Бээжин хотын дарга Ван Аньшүньд тодорхой төслүүдэд хамтран ажиллах санал тавьсан бөгөөд Бээжин хотын томоохон худалдааны төвүүдэд 1000 шоо метр хүртэл талбайд өөрсдийн үйлдвэрийн бүтээгдэхүүнээ зарж сурталчлахаар тохиролцсон юм.

e

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын захирамж гарч, БНХАУ-ын Бээжин хотод 2014 оны  09 дүгээр сарын 28-ны өдрөөс 10 дугаар сарын 08-ны хооронд Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилгоор “Импортын бараа бүтээгдэхүүн-2014” үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар боллоо.

e Нийслэлээс үндэсний үйлдэрлэгчдээ  төсвийн бодлогоор дэмжих бодлого баримтлан ажиллаж байгаа бөгөөд хотын  үйлчилгээ, тохижилт, бүтээн байгуулалтын ажилд үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг болсон гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

kkkkk :
yugaa uzuulj huihaa maajih yum boldoo kkkk hytaduudad sonirhood avchih yum manaihand bhgui dee kkkkk ted arai chanartai arai hymd hiine bid unetei tgeed arai muuhai bolhi yum hiine tegsenees uur yum bodoj olohgui dee kkk
2014-07-25