Хөрөнгийн бирж туршилт хийнэ

img

Монголын Хөрөнгийн Бирж энэ сарын 28-ны өдрөөс эхлэн “MSE ALL” нэгдсэн индексийг туршилтын журмаар тооцож эхэлнэ. Ингэхдээ олон нийтэд нээлттэй арилжигдаж байгаа 221 хувьцаат компанийг хамруулсан уг нэгдсэн хувьцааны индексийг туршихаар болжээ. Харин “MSE ALL” индексийг зах зээлд бүрэн нэвтрүүлэх хүртэлх хугацаанд бизнесийн аливаа шийдвэр гаргалтанд шууд авч ашиглахгүй байхыг Монголын Хөрөнгийр биржээс анхааруулжээ.
 ө
“MSE ALL” нэгдсэн индексийг хувьцаа цөөн тоогоор арилжигдаж ханшийг огцом хөдөлгөх, зах зээлийн үнэлгээ өндөр компанийн индекст нөлөөлөх нөлөөллийг тэнцвэржүүлэх, хувьцааны ханшийн бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ