Д.Дондог нарын шүүх хурлыг хойшлууллаа

img

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг зөрчин, авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж хахуульд мөнгө авч ашигласан хэрэгт шүүгдэгчээр татагдаад байгаа Д.Дондог нарын хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцэхээр товлогдоод байсан юм.Гэвч шүүгдэгч Д.Сайнбаярын өмгөөлөгч хуралд ирээгүй учраас хэргийг ирэх наймдугаар сарын 14-нийг хүртэл хойшлуулсан байна.

й

Хэргийг сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Дондогийг А.Батбилэг, Д.Сайнбаяр, Д.Ширнэндорж, А.Ариунболд нартай бүлэглэн, барилга барих газар олж өгнө гэж бусдыг мэхэлж, таван тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт сэжиглэн шалгаж байгаа билээ. Хэргийн материалыг дүүргийн нэгдүгээр прокурорын газраас хянаад дээрх хүмүүсийг Эрүүгийн хуулийн 148-р зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар прокурорийн яллах дүгнэлт үйлдэж хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүлсэн. Хоёр жил гаруйн хугацаанд мөрдөн шалгасан энэхүү хэргийг өмнө нь шүүхээс  олонтаа нэмэлт мөрдөн байцаалтад буцааснаар ийнхүү хэргийг шийдвэрлэлгүй сунжирсан юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрч:
сайнбаяр одооч гадуур луйвар хийгээдл яваад бнаа?!?
2014-07-26
zochin:
man-yn ene nowshnuudyn khergiig khurdan shiideed tsaash yawuulaach .
2014-07-25
гайхмаар:
5 тэрбум төгрөг нь улсын мөнгө үү, гишүүн асаны мөнгө үү, ямар их мөнгө вэ?? дондог гуай ийм зүйлд орооцолдох хүн биш дээ???
2014-07-25
zochin:
geriin gadaa ped pad
2014-07-25