Арсений Яценюк огцорлоо
Украины экс Ерөнхийлөгч Виктор Янукович эх орноосоо зугтсаны дараа “Удар” намын тэргүүн Арсений Яценюк Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон юм. Өчигдөр Дээд радын эвсэл задарсантай холбогдуулан Яценюк албан тушаалаасаа огцорч буйгаа зарласан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр эвсэл задарсантай холбогдуулан огцорч буйгаа мэдэгдэж “Эвсэл задарлаа. Засгийн газрын санаачилга боогдож эхэлсэнтэй холбогдуулан би албан тушаалаасаа огцорч байна. Украин мандан бадраг” хэмээв.
:
Ерөнхийлөгч Петр Порошенко “Бүх зүйл ойлгомжгүй байна. Надад бодох зүйл их байна” гэж мэдэгджээ. Энэ сарын дундуур “Удар”, “Эрх чөлөө” нам, мөн бие даасан депутатууд болон “Батькивщина” намын гишүүд парламентын эвслээс гарч буйгаа зарласан учир ийнхүү Дээд рад тарахаар болжээ.
:
Яценюк экс Ерөнхий сайд Юлия Тимощенкогийн дэмжлэгээр улс төрд гарч ирсэн гэгддэг. Тэрбээр 2000 оноос эхлэн төрийн албанд ажиллаж, Крымийн эдийн засгийн сайд, Одесса хотын захирагчийн орлогч, Украины Үндэсний банкны орлогч даргын алба хашиж байв. Түүнчлэн Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, Эдийн засгийн сайд (2005-2006), Гадаад хэргийн сайд(2007)-ын албыг хашиж байсан удаатай. Мөн экс Ерөнхийлөгч Виктор Ющенкогийн хэвлэлийн албанд ажиллаж байжээ.
:
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ