
Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар хоёр өдөр Монгол Улсад айлчилсан Канадын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн айлчлал өндөрлөж, өнөөдөр нутаг буцлаа.
й
Тэрээр айлчлах хугацаандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дэд дарга М.Энхболд нарт бараалхсан юм. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай уулзаж, Монгол Улс нь Канад улсын Засгийн газраас хөгжлийн албан ёсны дэмжлэг үзүүлэх орнуудын жагсаалтад анх удаа багтсан, айлчлалын хүрээнд хэлэлцсэн асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгохыг зорих болно гэдгийг онцолсон байна.
й
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Л.Болдтой ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Канадын харилцаа, бүс нутаг болон олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцож, хамтарсан мэдэгдэл гаргасан. Хамтарсан мэдэгдэлд хоёр тал уул уурхай төдийгүй хуулийн шинэчлэл, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын салбарын хэлхээ холбоог бэхжүүлж, хамтран ажиллахаар болжээ.
Дээрх арга хэмжээний дараа ноён Жон Бэйрд “Чингисийн хүрээ” жуулчны баазад бэсрэг наадам үзэж, нум татан монгол наадмын соёлын онцлогоос сонирхсоноор түүний айлчлал өндөрлөжээ.
ө
а
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ