Түр зуурын бороотой

img

Төвийн нутгаар үүлэрхэг. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх хэсгээр бороо, баруун болон зүүн зүгийн нутгийн хойд, говийн нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун болон төвийн нутгаар баруунаас, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 19-24 градус, Алтайн өвөр говь болон говь талын нутгаар 32-37 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

g УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруунаас секундэд 7-12 метр. 26-28 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ