А.Мэндбаярт 25 жилийн ял оноожээ
Найзыгаа зургаан удаа буудан хороосон А.Мэндбаярыг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид боллоо. Дүүргийн эрүүгийн хэргийн дөрөвдүгээр шүүхээс А.Мэндбаярт чанга дэглэмтэй хорих ангид 25 жил хорих ял оноосон байна.
а
Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Mustang” баарны гадна иргэн М-ийг автомашинд нь зургаан удаа буудаж, амь насыг нь хохироосон хэрэгт шалгагдсан юм.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ