Мэргэжлийн хяналтынхны "Мэдээллийн цаг" болов

img

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулдаг ээлжит “Мэдээллийн цагт”-т Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх оролцжээ. Тэрбээр сүүлийн үед нийслэлд хөдөлмөрийн болон техникийн аюулгүй байдал зөрчигдөн осол, малын халдварт өвчин гарч байгаад анхаарч, урьдчилан сэргийлэх хяналт, хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг улсын байцаагч нарт чиглэл болгосон байна. Цаашид үр дүнд суурилсан хяналт шалгалт хийх, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хөгжлийг дэмжих, тэдэнд зөвлөн туслаж соён гэгээрүүлэх,  мэргэжил, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгөхөө эрчимжүүлэхийг даалгажээ.

ө

“Мэдээллийн цаг”-т Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнс, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээ, Дэд бүтэц, Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын газрын дарга нар оролцон өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн болон хийж байгаа ажил, цаашид юу хийхээр төлөвлөсөн талаараа товч мэдээлэл өгчээ. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас ажилтан, албан хаагчдаа мэдээ мэдээллээр хангах, хувь хүнийг нь хөгжүүлэх,сахилга хариуцлага,  ёс суртахууныг  дээшлүүлэх зорилгоор сар бүр “Мэдээллийн цаг”-ийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулдаг юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

batmunx:
batmunx chadvargui , deer ni xinaltiin baiguullagad eroosoo ajilaagui baij ajilaa ogmoor ym? abchirsan ymnuud xebleliin dalxaasuren, erdenebaatar sanxuugiin 2 arhichin baagiinuud abchiraad arxi uuj hoorondoo zodoldood? alban tu*laa golood ajilaasaa xalagdsan! naizuudtaigaa adilxan arxichin
2014-07-27
иргэн:
мэргэжлийн зөвлөгөө өгөх газар гэж нэрлэх нь зүйтэй.
2014-07-27
адар:
чиглэл чиглэлээрээ мэргэшээгүй байцаагч нар юу хийх вэ дээ. худлаа шоудахаас өөр юм байхгүй.
2014-07-26