Нийт нутаг, дэвсгэрийн 28.3% нь тахлын голомттой
Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тарваган тахлаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр жил бүр 2000 орчим хүн тарваган тахлаар өвчилж, нас баралт 5-15 хувьтай байна. Төв-Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг манай орны нутаг дэвсгэрт оршдог аж. Одоогоор 17 аймгийн 137 суманд тарваган тахлын байгалийн голомттой, энэ нь манай улсын нийт нутаг, дэвсгэрийн 28.3%-ийг эзэлдэг юм байна. Сүүлийн 10 жилд (2004-2013) манай улсын 16 аймгийн 96 суманд давхардсан тоогоор 19.712.756 га талбайд шинжилгээ хийж тарваган тахлын 98 өсгөвөр, 536 эерэг сорьц илрүүлж 425.000 га талбайд голомт идэвхтэй байгааг тогтоолоо.
ө
Энэ сарын байдлаар Баян-Өлгий аймгийн Булган сум, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сум, Ховд аймгийн Үенч сумдын нутагт үлийн цагаан оготно болон тарваганы дунд тарваган тахлын нян эргэлтэд байгааг тогтоогоод байна. 2004-2013 онд тарваган тахлын хүний өвчлөлийн 13 тохиолдол 9 аймгийн 13 сумын нутагт гарсан. Тодруулбал Баянхонгор аймгийн Өлзийт сум, Архангай аймгийн Эрдэнэбулган сум, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг болон Шинэ-Идэр сумд, Завхан аймгийн Эрдэнэхайрхан, Улиастай, Отгон сумд, Говь-Алтай аймгийн Дарви, Баян-Өлгий аймгийн Сагсай, Цэнгэл сумд, Ховд аймгийн Алтай сум, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд хүн тарваган тахлаар өвчилжээ.
ө
Судалгаагаар булчирхайн хэлбэрийн тахлын 20 орчим хувь нь уушгины хэлбэрт шилжиж байгаа бөгөөд уушгины болон үжлийн хэлбэрээр өвчилсөн хүн эхний 18 цагийн дотор эмчилгээ авахгүй бол цаашид аврагдах боломжгүй байдаг байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ