Эхийн сүү хатгалгаагаар нас барах эрсдэлийг 15.1 дахин бууруулдаг

img

Дэлхий даяар жил бүрийн наймдугаар сарын 01-07-ны өдрүүдэд Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ жил хүүхдийг эхийн сүүгээр хооллох долоо хоногийг “Эхийн сүүгээр хооллолт ба амьдрал тэтгэх алтан боломж” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

ө

Манай улсын хувьд сүүлийн хоёр жилд төрсөн хүүхдийн 98.3% нь ямар нэгэн хэмжээгээр эхийн сүүгээр хооллосон байдаг байна. Гэвч хатгалгаа, суулгалтаар эндэх хүүхдийн тоо буурахгүй байгаа учраас хүүхдийг эхийн сүүгээр хооллоход анхаарлаа хандуулах шаардлагатай байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор эхийн сүүг амлуулах нь хүүхдийн эндэгдлийг 22 хувиар бууруулдаг байна. Мөн дан эхийн сүүгээр хооллолт нь хатгалгаа өвчнөөр өвдөх тохиолдлыг 23 хувиар, суулгалт өвчнөөр өвдөх эрсдлийг 10.5 дахин, хатгалгаа өвчнөөр нас барах эрсдэлийг 15.1 дахин бууруулдаг аж.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ