Микро автобусны зарим чиглэлд өөрчлөлт орлоо

img

Туслах шугам буюу микро автобусны зарим чиглэлд өөрчлөлт орсныг нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна. Тухайлбал, “АО Жаргалант” ХХК-ийн “ЗүүнБаян уулын гудамж-Баянхошуу-Горькийн 28-р гудамж” чиглэл  өөрчлөгдөн, зүүн талаасаа баруун буюу “Эрдэнэтолгой-Гандан-Горький 28-р гудамж” болжээ. Мөн “Буурал Мянган” ХХК-ийн “Оёдлын 3-р гудамж-Баянхошуу-Өндөр дэнж”  чиглэлийг  “Өндөр дэнж-Сансарын тойрог-Цэргийн хотхон” болгон өөрчилсөн байна. Харин “ЖНС” ХХК-ийн туслах шугам болох “Эрдэнэ толгой-БГД-ийн 23 хороо ЗАА” чиглэлийг “Дэн Оюу” ХХК-д шилжүүлэн “БГД-ийн 23 хороо-Шархад” чиглэлд явуулахаар болжээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
bayarlaa, medeelel ugsund
2014-07-28