Нэг хүн амиа алдаж, 200 толгой мал хорогджээ

Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн нутаг “Хөөвөр” гэдэг газар энэ сарын 26-ны өдөр хүчтэй хуй салхи салхилж, мөндөр орсны улмаас 50 настай иргэн Ц “Маяти” загварын автомашинтай осолдож, нас баржээ. Мөн иргэн Ч, Ц, Д, Б, И нарын 5 өрх айлын 5 гэр, 3 байшин нурж, 83 настай иргэн Б, 40 настай А, нар гэмтэж сумынхаа эмнэлэгтээ хүргэгджээ. Харин 82 настай А, 68 настай Ж, 32 настай Ц, 38 настай Ц, 11 настай Д, 1 настай Д нар хүндэвтэр гэмтэж Булган аймгийн Рашаант сумын эмнэлэгт хүргэгдсэн байна.
а
Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн цагт салхины хурд 12 метр секунт байна хэмээн мэдээлж байсан боловч салхины хурд 50 метр секунтэд хүрч байгалийн гэнэтийн гамшигт үзэгдэл болсон байна.
Мөн хүчтэй хуй салхины улмаас дээрхи айлуудын 40 адуу, 100 хонь, 40 ямаа, 20 үхэр нийт 200 толгой мал хорогдсон бөгөөд Аймгийн онцгой комисс, Онцгой байдлын хэлтэс, цагдаа, шүүхийн байгууллагын алба хаагчид хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ