12 хүн золгүй байдлаар нас баржээ

img

Энэ сарын 27-28-нд цагдаагийн байгууллагад иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн 1399 дуудлага, мэдээлэл бүртгэгдэжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 30 үйлдлийг  холбогдох байгууллагууд шалган, 25 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлсэн байна.

б

Энэ хугацаанд нийслэлд  золгүй байдлаар дөрвөн хүн нас баржээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг 2, хулгайлах гэмт хэрэг 9, бусдын биед гэмтэл учруулах гэмт хэрэг 1, танхайрах гэмт хэрэг 5, зам тээврийн хэрэг 7, осол 14 гарч 7 хүн гэмтэж, 1 хүн нас барсан байна. Харин энэ сарын 26-27-нд нийслэлд золгүй байдлаар найман хүн нас барсан мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байсан юм.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хаха:
энэ сэтгүүлч бичгийн найруулга гэж юу ч алгаа. бөөн тоо бодуулчих юм аа. ийм юмнуудаар мэдээ бичүүлдэг нь бас таар ч дээ.
2014-07-28
батсvх:
энэ одол дайн болоод байгаа бм уу
2014-07-28