Эцэг хуулийн гүйцэтгэсэн үүргийг хэлэлцэнэ

img

“Ардчилсан засаглалын институцийн хөгжилд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг, үр дүн ба сургамж” сэдэвт судалгааны хэлэлцүүлэг өнөөдөр 16.00 цагт  Төрийн ордны “Б” танхимд  болно. Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, Төслийн удирдах зөвлөлийн гишүүн  А.Бакей болон  УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал  Б.Болдбаатар нар оролцох аж. Түүнчлэн Улс төрийн намуудын төлөөлөл, Төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцож  Ардчилсан засаглалын институцийн өнөөгийн хөгжил болон Үндсэн хуулийн голлон гүйцэтгэсэн үүрэг, үр дүнгийн талаар  санал солилцох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ