Монгол судлаачдын сургалт маргааш эхэлнэ

img

Олон улсын залуу Монгол судлаачдын зуны сургууль маргааш сургалтаа эхэлнэ. Уг сургалтын нээлт маргааш 10:00 цагт МУИС-ийн дугуй танхимд болох бөгөөд нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар оролцох аж. Олон улсын залуу Монгол судлаачдыг бэлтгэх, Монгол судлалыг хөгжүүлэх зорилготой сургалтыг 2003 оноос эхлэн зохион байгуулж иржээ.  Энэ жилийн сургалтад найман орны 45 судлаачид хамрахаар болжээ. Сургалт маргаашнаас ирэх сарын 11 хүртэл үргэлжилнэ.

ө

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ