Аянганд нэг хүн амиа алдаж, гурван хүүхэд бэртжээ

img

Энэ сарын 26 буюу өнгөрөгч бямба гаригт нийт нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орж, борооны өмнө хүчтэй салхи шуурга дэгдсэн билээ. Энэ үеэр хөдөө орон нутагт төдийгүй нийслэл хотын иргэд ч багагүй хохирол амссан байна.

ы

Нийслэлийн онцгой байдлын газраас ирүүлсэн мэдээгээр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хуандай ам өгсөөд Арцат гэдэг газар иргэн Ц-ийн 10 гаруй хонь, ямаа аянганд цохиулж үхсэн гэх мэдээллийг 14:20 цагт өгсөн байна. Мэдээллийн тус дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 алба хаагч, “МЭГ” Мал эмнэлгийн 2 эмчтэй хамт очиход 1 ямаа нийт 15 толгой бог мал аянганд цохиулж хорогдсон байсныг устгаж ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн байна.

й

Нийслэлийн Налайх дүүргийн нутгаар мөн өдрийн 14:00 цагийн орчим түр зуурын дуу цахилгаантай бороо орсны улмаас тус дүүргийн 3 дугаар хороо “Хайрхан Уулын бэл” гэдэг газар бумбын тахилгын ёслолд оролцож байсан 28 настай эрэгтэй аянганд цохиулж нас барсан байна. Мөн дүүргийн 1 дүгээр хорооны нутаг “Байтаг богд” амралтын газрын ойролцоо зусаж байгаа иргэн Н-ийн 5 ханатай гэр дээр аянга бууж гэрт байсан 3 хүүхэд аянганд цохиулж гар, хөл нь бага зэрэг түлэгдсэн мэдээллийн дагуу дүүргийн дүүргийн цагдаа, эмнэлгийн байгууллагууд тус тус очиж ажилласан байна. Гар хөл нь түлэгдсэн 13 настай эрэгтэй, 8 настай эрэгтэй Түлэнхийн төвд, 6 настай эмэгтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

й

Харин оройн 22 цагийн орчимд орсон түр зуурын, хүчтэй аадар бороо, шуурганы улмаас иргэдэд доорхи хохирол учирсан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Мобикомын зуслангийн Баруун талд Булагийн эхэнд хажуу айлын байшин нурсан гэсэн мэдээллийг 22:16 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 3 алба хаагч очиход 8х18 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээврийн төмөр хучилт хуурч 6х6 метрийн хэмжээтэй зуслангийн байшин дээр унасан байсныг иргэдтэй хамтарч холдуулжээ.

й

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булагийн 20 дугаар гудамжинд айлын байшингийн дээвэр нурж хажуу айлын гэр дээр унасан гэх мэдээллийг 22:31 цагт өгсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 3 алба хаагч очиход 5 ханатай гэр дээр 4х15 метрийн хэмжээтэй барьж байгаа гражийн дээвэр хуурч унасан байсныг холдуулах арга хэмжээ авч ажилласан.

ы

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Гурав 61-ын гарам, Жаргалант тосгонд 2 гэр нурж нялх хүүхэдтэй эмэгтэй, хөгшин хүмүүс дарагдсан гэх мэдээллийг 22:25 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 6 алба хаагч гарч замдаа явж байх үед иргэд 105 дугаарт холбогдож дуудлагыг буцаая өөрсдөө шаарлагатай арга хэмжээ авсан гэж мэдэгдсэн тул бүрэлдэхүүнийг буцаасан байна.

й

Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын 3 дугаар гудамжинд хураалттай мод нурж гэр, автомашин дээр унасан гэсэн мэдээллийг 22:55 цагт өгсний дагуу дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 3 алба хаагч очсон байна. Аврагчдыг очиход гэр, Киа “Автима” загварын автомашин дээр тус айлын хажуу талд нь хашаа барихаар хураасан хашаа салхинд хийсч унан гэрийн хойд хэсэг дотогшоо цөмөрсөн, машин сэвтсэн байсан тул цагдаагийн байгууллагад хандаж шийдүүлэх талаар зөвөлгөө өгсөн байна.

ы

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Хандгайтын зуслан Богины аманд цахилгааны шугамын тулгуур мод гэр дээр унасан гэсэн мэдээллийг 22:27 цагт Цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн ээлжийн инженерт мэдэгдэж шийдвэрлүүлжээ.

ы

П.Наран

/Гэрэл зургийг Facebook Гэрэл зураг сонирхогчдын бүлгэм-ээс/

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zuur:
bumbiin takhilag gedeg chin buu murguld khamaagvi bxa minii sanaj bgar nalaikh gekheer nalaikhiin sain nomuun khiid gdg ni tuvduus lam khuvarga urij awchiran tengerees khishig buulgaj bumbandanl gj sonsoj bsn zolgvi yawdal boljde chawas khishig khurtekh khun bish baijl gx blgvide
2014-07-28
erguu mongol:
bombiin tahilga gj buu murguliin zan uil yumuu da mongolchuud mini het tuilshralguigeer ene amidarald bi uuruu ezen ni gedgee oilgoh chadvartai bai l daa hairan ch 28 tai zaluu sain boloh gj l ochoo doo huurhii nuguu balai buu nertei yum ni tenger avaad yavchlaa ih sain yavj bna ta nariigaa tengerees harj uzeh geed yavchlaa gj hutsna daa
2014-07-28
erguu mongol:
bombiin tahilga gj buu murguliin zan uil yumuu da mongolchuud mini het tuilshralguigeer ene amidarald bi uuruu ezen ni gedgee oilgoh chadvartai bai l daa hairan ch 28 tai zaluu sain boloh gj l ochoo doo huurhii nuguu balai buu nertei yum ni tenger avaad yavchlaa ih sain yavj bna ta nariigaa tengerees harj uzeh geed yavchlaa gj hutsna daa
2014-07-28