Нийтийн тээврээр үйлчлүүлэх “сарын тасалбар” гаргана

img

Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн давхцал, авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний замналын сүлжээг шинэчлэн сүлжээ-үйлчилгээний зарчимд оруулахаар нийслэлээс төлөвлөж байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээний хөлс төлөх тогтолцоог боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлэхээр бэлтгэл ажил эхэлжээ.

7 Өнөөдрийн байдлаар Энхтайвны өргөн чөлөө, Саппорогийн уулзвараас Офицеруудын ордны тойрог хүртэлх авто замаар 26 чиглэлийн 350 их багтаамжийн автобус үйлчилж байгаа бөгөөд нийтийн тээврийн хэрэгслүүд цагийн хуваарийн дагуу явдаггүй, орлогын төлөө тэмцэлддэг гэх шүүмжлэл иргэдийн дунд байсаар байгааг Нийслэлийн тээврийн газраас мэдээлж байна.

6 Тиймээс Улаанбаатар хотын төв гудамж замаар давхцан явж байгаа их багтаамжийн автобусны чиглэлийн тоог бууруулах, хотын төвөөр явах чиглэлүүдийг хотын захын болон хот орчмын суурьшлын цэгүүдтэй богино эргэлтээр холбож, замын нөхцөл, оршин суугчдын нягтрал, зорчигч урсгалтай уялдуулан дунд, их багтаамжийн автобусны аль нэг төрлийг сонгон явуулахаар төлөвлөлт хийжээ. Мөн цахим төлбөрийн системийн  эхлэл болгож “Сарын зорчих тасалбар” гаргах юм байна.  Сарын зорчих тасалбарын үнийг том хүн 30 000 төгрөг, хүүхэд 10 000 төгрөг байхаар  урьдчилан тооцоолж байна.  Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээний шугамын орлогыг төвлөрүүлж, орлогын  төлөөх өрсөлдөөн буурах төдийгүй, нийтийн тээвэр яг цагтаа үйлчилгээндээ гардаг болно гэж үзэж байгаа юм.

6 Цаашид нийтийн тээврийн зорчигч бодлого, сүлжээ төлөвлөлт, үйлчилгээний зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, үнэ тариф, санхүүгийн асуудал зэргийг хамтран хэлэлцэн шийдвэрлэх  үүрэг бүхий Нийтийн зорчигч тээврийн зөвлөлийг байгуулахаар төлөвлөж байна  гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

BALDE:
I would love to extend my gratitude and appreciation to coinsrecoveryworldwide for helping me recover my money back $85,000, worth of stolen cryptocurrency, at first I was not sure they will be able to help me ouI’m very excited to speak about coinsrecoveryworldwide@gmail.com, this cyber security company was able to assist me in recovering my stolen digital funds and cryptocurrency. I’m truly amazed by their excellent service and professional work. I never thought I could get back my funds until I approached them with my problems and provided all the necessary information. It took them 72 hours to recover my funds and I was amazed. Without any doubt, I highly recommend coinsrecoveryworldwide for all your cryptocurrency recovery, digital funds recovery, hacking, and cybersecurity-related issues.email [COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]t, they I was surprised after they help out and recovered my money back, they are the best and am very grateful to them for helping me recover my money. their help Contact;[COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]
2023-10-03
сувдаа:
яг зөв шийдвэр байна гэхдээ том хүн арай үнэтэй юмаа сардаа 20000 төгрөг байхад болно хүүхэд 7000 төгрөг байхад болно шдээ
2014-07-30
мода:
мода монголоор дуу*г гайхамшиг гэж дэвээд хэрэггүй эхэндээ урд хаалгаараа сууж билетээ ухамсараараа уншуулаад дунд хойд хаалгаараа бууж сурач дасталаа нэлээн юм болно доо
2014-07-28
zochin:
ene zub shiidber. harin une ny manai nuhtsuld undur baina. tom hun 25 000 tusrug huuhed 5000 tugrug baihad bolno shuu dee.
2014-07-28
хотын иргэн:
бүх зорчигч мөнгөө төлдөг болох хэрэгтэй. энэ нь автобусны орлого нэмэгдэхээс илүүтэй автобусаар зорчигчдын тоог өсгөнө. төлбөртэй болохоор үнэгүй зорчдог хүмүүс суухаа больж автобус ч цэвэрхэн, цөөн хүнтэй, шуурхай, цагаа барьдаг болно. автозамын түгжрэл ч буурна.
2014-07-28