Засгийн газар гадаалахгүй
Шинэчлэлийн Засгийн газар энэ өдрийн хуралдаанаа Хөвсгөл аймагт хийх тухай мэдээлэл гарч байсан. Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбох хатуу хучилттай замын ажилтай газар дээр нь танилцах зорилготой байсан Засгийн газрын хуралдаан хойшилсон, цуцлагдсан нь тодорхойгүй байна. Ямартай ч Засгийн газар өнөөдөр 14.00 цагт төрхөмдөө хуралдахаар болжээ. Засгийн газрынхан аймгийн ажлыг хийдэг болж, амарч ханадаггүй нөхөд гэх зэргээр чамгүй шүүмжлэлийн бай болсон гүйцэтгэх засаглалынхан энэ өдрийн хуралдаанаараа юу хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна.
ө
2010 онд С.Батболдын Засгийн газар Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутаг дахь Гашуун хоолой хэмээх газарт хуралдаж, цөлжилтийн асуудлаар ярилцаж байсан. Үүнийг Шинэчлэлийн Засгийн газрынхан үргэлжлүүлэх гэсэн боловч энэ удаад гадаалахгүй нь тодорхой боллоо. "ЭЗЭН-100"-ийн хугацаа дуусах дөхөж байхад эзэд нь амарч зугаалж болохгүйг ухамсарласан бололтой.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ