МЭДЭГДЭЛ: С.Баттулгыг цагдан хорьсныг буруушааж байна

img

INFO.MN сайтын Ерөнхий эрхлэгч С.Баттулгыг цагдан хорьсон тухай мэдээлэл цацагдаад байсан билээ. Харин тэрбээр суллагдаж хууль хяналтын байгууллагын шударга бус байдалтай тэмцэх талаараа өөрийн твиттер хуудсаараа мэдэгдсэн байсан.

Тус үйл явдалтай холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн эвлэлээс дараах мэдэгдлийг гаргажээ.


INFO.MN сайтын ерөнхий эрхлэгч С.Баттулгад Эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгах явцдаа 32 цаг цагдан хорьсон байна.

:

С.Баттулга эрхээ хамгаалуулахаар МСЭ-д хандан гаргасан хүсэлтдээ “С.Билэгтийн өмгөөлөгч Л.Дашравдан намайг хориулах үндэслэл болгож хэлсэн зүйл нь “Ноёд” группээс сэрэмжлүүлэг гаргалаа” гэх материал байлаа. Тэрхүү сэрэмжлүүлгийг бид сайтдаа байршуулсан нь үнэн. Гэвч Б.Зориг тэргүүтэй шүүх бүрэлдэхүүн намайг тэрхүү сэрэмжлүүлгийг бичсэн эсэхийг нотолж тогтоогоогүй байж надад таслан сэргийлэх арга хэмжээ авч Ганцхудагт 32 цаг хорьсон нь шүүн таслах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулаагүйг гэрчлэх ноцтой үндэслэл юм” гэжээ.

.

Тодорхой эзэнтэй мэдэгдлийг сайтдаа байршуулсных нь төлөө гэмт хэрэг үйлдсэн хэмээн сэтгүүлч, хэвлэн нийтлэгчийг буруутгаж эрүүгийн хэрэг үүсгэх, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авах нь хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан ноцтой үйлдэл юм. 

.

Гэмт хэрэг үйлдсэн эсэх нь шүүхээр эцэслэн нотлогдоогүй байхад хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж үзэх нь өөрөө гэмт үйлдэл гэдгийг дээрх шийдвэрийг гаргасан этгээдүүдэд МСЭ сануулж байна. Сэтгүүлчийн мэргэжил нь онцгой мэргэжил бөгөөд хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дээдлэгч газар бүхэнд сэтгүүлчийг цагдан хорих нь буруу гэж үздэг, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг өөрийн зохицуулалтаар шийддэг, Монгол улс ч бас энэ жишиг рүү тэмүүлж байгаа үед шудрага үнэнийг дээдлэх ёстой хуулийн байгууллагын зүгээс ийм алхам хийж байгааг МСЭ эрс буруушааж байна.

.

МСЭ нь сэтгүүлчдийн мэргэжлийн эрх зөрчигдсөн тохиолдолд дангаараа болон хэвлэлийн эрх чөлөөний төлөө тэмцэгч анд нөхөд, олон улсын нөлөө бүхий байгууллагуудтай хамтран  тэмцсээр ирсэн бөгөөд энэ удаад сэтгүүлч С.Баттулгаас гадна нэр бүхий хэд хэдэн сэтгүүлчийн эрх зөрчигдөж болзошгүй байгааг анхааралдаа аваад байна.

.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЭВЛЭЛ

2014.07.28

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
hunii erhruu hamaagui haldaad bgaa humuus chin setguulchid shuu.ta nar bol huniig alj ch chadna avarch chadna tegheer mash ondor es zuitei hun jinhene setguulch bj chadna .mongo ner hund hoohoo boli.
2014-07-29
zochin:
hunii erhruu hamaagui haldaad bgaa humuus chin setguulchid shuu.ta nar bol huniig alj ch chadna avarch chadna tegheer mash ondor es zuitei hun jinhene setguulch bj chadna .mongo ner hund hoohoo boli.
2014-07-29
unshigch:
setguulch nar ch huurhii buunii nohoi bolj dee ted nohoin bag zuuj ybah ni uursdiiguu taniulah reklam yum bish uu
2014-07-29
jaak:
setgulch ner avad humusig ter soninoro eldver bichdege boloih l heregtei buru yum hisen bol hulin hariutslaga huleh n zov
2014-07-29
jaak:
zarim setgulch nertei humus hen negen hund uilchilj bdag.ter hunihe helsener zavaralsanar yvj bdag.tim hunusig boliulah l heregrei dee
2014-07-29
setguurch:
setguulch nertei ard tumniig hagaralduuldag nohdiig yaaya daa baiz
2014-07-29
hohi ni ter:
setguulch ta nar mungu ugsn negend hudaldaj yu helsniig ni bichih ni iim asudald oruuldgiig sn sanaj avah heregtei. hun gutgeh huulitai.
2014-07-28
zocin:
b zorig shyygc estoi sain shudraga shyygc baidagiim bna lee harhad uurtai yumshig mortloo estoi denselj ogdog hyn um baina lee
2014-07-28
irgen.:
bolj muu yan hanuudiig. mongold setguulch gej baihgui yan hanuud gedeg yum
2014-07-28
zochin:
zobxon neg taliig barij tanil talaa xaatsailj bichij boloxgvi shvvdee setgvvlch naraa tegeed vg vs uman deeree bichvvlsen ezed ni tooxgvi ashiglaj l bga bxgvi yu daa
2014-07-28
zochin:
zobxon neg taliig barij tanil talaa xaatsailj bichij boloxgvi shvvdee setgvvlch naraa tegeed vg vs uman deeree bichvvlsen ezed ni tooxgvi ashiglaj l bga bxgvi yu daa
2014-07-28
zochin:
zobxon neg taliig barij tanil talaa xaatsailj bichij boloxgvi shvvdee setgvvlch naraa tegeed vg vs uman deeree bichvvlsen ezed ni tooxgvi ashiglaj l bga bxgvi yu daa
2014-07-28
zzzz:
huurhii setguulchid shudargaar ajillah bolomj baihgui l dee bugd deerees haraat baidaltai baigaa.
2014-07-28
иргэн:
сэтгүүлчид ээ мөнгө хөөцөлдхөө болиод шудрага үнэн гээчийг өөрсдөөсөө эхлээд хайчих л даа. тэгвэл хэн хэндээ л хэрэг тустай байхсан
2014-07-28
blabla:
uursdiih ni buruu shde yamar ch undeslelgui hun hunii am damjsan how niitelehees uur chadwargui , gutgej doromjlohiih uzuuldeg bizde heden site ni, zuw zuw arai denduu bdgiin, aliwaa yumand hemjee hyzgaar hun chanar bh yostoi, temzene genuu yasan gej, odoo soliorool hunii erhend haldlaa ntr geel hewleliin hural hiilgeel onigoo toj ugnu, bolioroo zugeer l ajlaa shudraga hii,
2014-07-28
ganbold :
hohi ni ee
2014-07-28
unen:
ter ch tiim shuu. iu ch hamaagui bish uneniig l bich l de ayandaa chamaig humuus deerelhehee bolino shde ha ha. teged hudlaa haagaaa baga hii ok
2014-07-28
иргэн:
сэтгүүлчид минь ээ, шударга бай. мөнгө л өгч байвал юу ч хамаагүй бичнэ гэсэн үзэл бодлоосоо салаач ээ.
2014-07-28