Солонгос эмч нарын баг Говь-Алтайд ажиллав
“Гарваа Сан" - гийн тэргүүн Эрүүл мэндийн дэд сайд Ч.Амарсанаа санаачлан ивээн тэтгэж, түүний урилгаар БНСУ-аас 22 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг манай улсад ажилласан байна. Тодруулбал, БНСУ-ын эмч нарын бүрэлдэхүүн зөвхөн Говь-Алтай аймагт энэ сарын 24-26 нийг хүртэлх хугацаанд үзлэг оношлогоо явуулсан аж. Эмч нар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмч нартай хамтран эрүүл мэндийн үзлэг оношлогоог зохион байгуулж, энэ үеэр хоёр орны эмч нар харилцан туршлага солилцсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ