Хамтын ажиллагааны гэрээг сунгана

img

Монгол Улсын ЭМЯ, Япон Улсын Сисмекс корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээг дахин гурван жилээр сунгаж, гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа энэ сарын 30-ны 10.00 цагт ЭМЯ-нд болно. Гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Сисмекс корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши нар гарын үсэг зурна.

ө

2008 онд “Монгол Улсад лавлагаа лаборатори, гематологийн чанарын гадаад хяналтын тогтолцоо бүрдүүлэх” чиглэлээр хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээний хүрээнд 350 орчим сая төгрөгийн бодит хөрөнгө оруулалт хийгджээ. Гэрээ байгуулж, хамтарч ажилласан зургаан жилийн хугацаанд чанарын гадаад үнэлгээ явуулсан тухай бүр ЭМЯ, Японы Сисмекс корпорацитай хамтран нийт лабораторийн эмч, мэргэжилтний дунд олон улсын сургалт семинар зохион байгуулан чанарын гадаад үнэлгээний дүн, тайланг тавьж, хяналтад оролцогсдод гэрчилгээ, үнэлгээний хуудас, чанарын хяналтын гарын авлага ном товхимолуудыг монгол хэлнээ хэвлүүлэн хүргүүлж ирсэн. Үүний зэрэгцээ Сисмекс корпораци нь лабораторийн эмч нарын хүсэлтээр тэдэнд тулгамдаж буй сэдвээр,лабораторийн чанарыг сайжруулах, олон улсын стандартад нийцсэн чанартай шинжилгээ хийх талаар Японы нэр хүндтэй профессоруудыг урьж сургалт явуулж байгаа нь энэ чиглэлээр хамтран ажиллаж байгаа бидэнд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт болж байгаа төдийгүй, манай лабораторуудын чадамж болон лабораторийн шинжилгээний чанарыг сайжруулахад ихээхэн түлхэц өгчээ.

ө

В.Бат  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ