Филиппиний 100 сая дахь иргэн мэндэллээ
2014 оны долоодугаар сарын 27-ны 22.00 цагт Филиппин улсад 100 сая дахь иргэн нь мэндэлсэн тухай “Telegraf.com.ua” мэдээллээ.
7
Тус улсын 100 сая дахь иргэн Манила хотын эмнэлэгт мэндэлжээ. Түүнийг Женналин Сентино гэдэг бөгөөд 3.5 кг төржээ. Сентино охины аав 45 настай Клементе Сентино жолооч, ээж нь тогооч аж. Мөн Сентино охиноос гадна Филиппинд 47 хүү, 52 охин төрсөн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдэж, тэднийг 100 сая дахь иргэн гэж бүртгэсэн байна. Филиппиний хуулийн дагуу нэг гэр бүл гурван хүүхэд төрүүлэхийг зөвшөөрдөг аж. Хүн амын комиссын гүйцэтгэх захирал Хуан Антонио Перес хэлэхдээ “100 сая дахь иргэн гэдэг нь Филиппин улсын хувьд нэг талаас сайн мэдээ нөгөө талаас эрх баригчдын өмнө тулгарч буй том сорилт. Манай улс 100 сая иргэнтэй болсноороо хүн амын тоогоороо дэлхийд 69-т жагслаа” гэжээ. Ирэх оноос эхлэн Засгийн газар нь нэг гэр бүл хоёр хүүхэдтэй болох хуулийн төслийг хэрэгжүүлэхээ мэдэгдсэн юм.
6
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ