Бизнес форум болно

img

Монгол, Хятадын Ляонин мужийн хамтарсан бизнес форум энэ сарын 31-нд болно. Форумд БНХАУ-ын Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга Юүэ фү хун, Бүх Хятадын Төрийн зөвлөлийн эдийн засгийн хорооны дарга Ван Вэй жун тэргүүтэй төлөөлөгчид ирж оролцох юм.

g

Энэхүү хуралдаан хоёр орны худалдаа, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх зорилготой аж. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба, Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яам, Ляонин мужийн Гадаад улс орнуудтай найрамдал хамтын ажиллагааны нийгэмлэг форумыг хамтран зохион байгуулах юм байна.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ