KEPCO компани 200 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина

img

БНСУ-ын томоохон компанийн нэг KEPCO манай улсад цахилгаан станц барих болсныг www.koreatimes.co.kr  цахим хуудсанд нийтэлжээ.  Тус компанийн болон Монгол Улсын Эрчим хүчний яамны төлөөлөл өнгөрсөн долоо хоногийн эцсээр санамж бичигт гарын үсэг зурсан байна.

sa

Талууд гурван сарын дараа хамтран ажиллах, эрчим хүч нийлүүлэх дэд бүтцийн талаар зөвшилцөх гэнэ. Энэ талаар KEPCO компани “Монголын эрчим хүчний салбарт ажиллах чухал ач холбогдолтой санамж бичиг байгууллаа. Мөн бусад төсөлд ч хамтран ажиллах боломж олгох юм. ТЭЗҮ-ийг удахгүй хийж эхэлнэ, гэрээ байгуулах хугацааг товлон хэлэх боломжгүй байна” хэмээн мэдэгдсэн байна.

a

Дээрх станц нь 200 мВт-ын хүчин чадалтай байх бөгөөд хоёр тал гэрээгээ хэзээ байгуулах, барилгын ажлыг ямар хугацаанд эхлүүлэх нь тодорхой бус байгаа аж.

a

Дашрамд дуулгахад, KEPCO нь станцын барилга үйлдвэрлэлээр дэлхийд зургадугаарт ордог байна. Мөн цөмийн станц нийт 40 орчмыг барьсан туршлагатай компани ажээ.

a

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

5-р станц уу:
энэ тэгээд нөгөө алдарт 5-р станц болж таарах нь ээ дээ хөлийн голд жаахаан нүх ухаад орхичихсон байсан тэнд босох уу
2014-07-28