“Сэлбийн хурдны зам”-ын солбилцлыг баталжээ

img

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Энэ өдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргажээ. Тухайлбал, “Сэлбийн хурдны зам”-ын талбайн солбилцлыг хавсралтаар баталсан байна.

а

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийн хүрээнд  “Сэлбийн хурдны зам” “Гудамж” төслийн хүрээнд баригдана. Талбайн хэсэгт хурдны зам, замын байгууламжийн трасс, түүний хамгаалалтын бүсийн байршлыг тогтоож, газар эзэмших захирамж гаргахыг нийслэлийн Засаг даргад даалгажээ. Бас талбайн солбилцол хэсэгт шинээр зориулалтын бус газар олголт хийхгүй байх, барилгын ажил эхлүүлэхгүй байх, солбилцлын зурвас дахь газар чөлөөлөхтэй холбогдон гарах асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн удирдлагад үүрэг болгожээ.

а

“Гудамж” төслийн “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Улаанбаатар хотын төвийн автозамын ачааллыг бууруулах, нэвтрэх чадварыг дээшлүүлэх зорилгоор босоо тэнхлэгийн дагуу Сэлбийн хурдны замыг барьж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. “Гудамж” төслийн хүрээнд Баянзүрхийн товчооноос 22-ын товчоо хүртэл баригдах Туулын хурдны зам ашиглалтад орж, тухайн замаар зорчих тээврийн хэрэгслийн тодорхой хэсэг нь хотын төв рүү орох, мөн буцах зайлшгүй шаардлага гарна. Дээрх хурдны замаас хотын төв рүү чиглэсэн хөдөлгөөнийг Сэлбийн хурдны замаар зохицуулах юм. Сэлбийн хурдны зам нь Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны замын Улаанбаатар хотын хойд хэсгээр өнгөрөх АН3 замтай холбогдохоор төлөвлөгджээ.

ө

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dorj:
hi neree yu
2014-07-29