
Хар тамхи хэрэглэсэн, хадгалсан, борлуулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдсан Г.Сарангэрэл нарын таван хүнд холбогдох шүүх хурал өчигдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүх танхимд боллоо. Шүүх хурлаас Г.Сарангэрэлд 1.6 жил, Гэрэлд 1.8 жил, Энэрэлд 1.2 жилийн хорих ял оноожээ. Отгончимэгт 1.1 жилийн хорих ял оноосон ч насанд хүрээгүй шалтгаанаар ялыг нэг жилээр хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүнээс гаргасан байна.
а
Харин тэдэнд хар тамхи борлуулсан Халиунд долоон жилийн хорих ял оноож, онцгой дэглэмтэй хорих ангид ялыг эдлүүлэхээр болжээ.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ