Нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгоно

img

Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 10.65 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд шаардлагатай 1.9 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг Хөгжлийн банкнаас олгох шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Хэнтий-Дорнод чиглэлийн 95.4 км авто замын нэг багц болох энэ зам Чойбалсан хотын төвөөр дайрах бөгөөд 9 м өргөнтэй, хоёр захаараа бетон хашлагатай, борооны ус зайлуулах байгууламж, цахилгаан холбоо, шугам сүлжээ, авто замын гэрэлтүүлэг зэрэг инженерийн иж бүрэн байгууламжтай баригдах юм байна.
ө
В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ