Хүний аминд хүрсэн Архангайн “Торнадо”
Архангай аймгийн Хашаат суманд өнгөрөгч бямба гаригт буюу энэ сарын 26-ний 18.30-19.00 цагийн орчимд салхины хурд 50 метр секунд хүрч, 8 см ийн голчтой мөндөр орж, байгалийн онц аюултай үзэгдэл болж, нэг иргэн амиа алдаж, 11 иргэн бэртэл гэмтэл авсан билээ. Мөн дөрвөн гэр, нэг байшин, гурван автомашин, 200 гаруй бог мал салхинд хийссэн байна. Авто машинуудын хувьд засвар авах боломжгүй.
ый
Амиа алдсан нэг иргэний хувьд, тухайн үед БНСУ-д үйлдвэрлэсэн 2.5 тонн жинтэй ачааны автомашин жолоодон явж байсан бөгөөд хүчтэй салхинд авто машин явах аргагүй байсан тул зогсоож, нөмөр бараадуулаад буухаар болсон байна. Гэвч найз нь амжиж бууж, жолооч машинтайгаа хуй салхинд цохигдон, хийсч, амиа алдсан аж.
ый
Тэгвэл хүний аминд хүрч, иргэдийг эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсан хүчтэй салхи, шуурганы үед замд явсан хүмүүсийн хийсэн бичлэгийг хүргэж байна.
ы
5
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ