Сумын хөгжлийн түвшинг хоёр жил тутамд тооцно
"Сумын хөгжлийн индекс тооцох аргачлал"-ыг Засгийн газраас баталж, индекс тооцоход шаардагдах мэдээлэл гаргаж өгөхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ. Засгийн газрын 2013 оны 226 дугаар тогтоолд тусгагдсан "Сумдын хөгжлийн загвар"-ын дагуу аймгийн төвийн сумдаас бусад сумын хөгжлийн индексийг хүн амын тооноос нь хамааруулан 3000 хүртэл, 3001-5000, 5001-ээс дээш, онцлог сум гэж 4 ангилан, хөгжлийн индексийг нь хоёр жил тутамд тооцож гаргах аж.
Хөгжлийн түвшинг нь тогтмол дүгнэж олон нийтэд зарлах нь орон нутгийн хөгжлийг түргэсгэнэ хэмээн үзжээ. Мөн Засгийн газраас орон нутагт хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүнг тооцоход гол үнэлэмж болох юм байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ