Гишүүд Эрхүү мужийн эрх баригчдад санал тавьжээ

img

УИХ-ын чуулган завсарласан энэ өдрүүдэд УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Оюунбаатар, Ц.Цолмон тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын Бу­риад улсын Эрхүү мужид албан ёсны айлч­лал хийж байгаа аж. Энэ удаагийн айчлалаар Эрхүү мужийн эрх баригчдад хандан худалдааны чө­лөөт бүс хамтран байгуулах санал тавь­сан талаар хойд хөршийн “Байкал инфо” сонинд нийтэлсэн аж.

й

Тодруулбал, “Монголын дээд хэм­жээний төлөөлөгчдийн хийсэн айлчлалын үеэр чөлөөт худал­дааны бүс хамтран байгуулах асуудал хөндөгдлөө. Хамтарсан чөлөөт худалдааны бүс байгуулагдсанаар хоёр талын худалдааны эргэлт нэмэгдэхээс гадна бизнесмэнүүдэд хамтарч ажиллах шинэ, шинэ боломжууд бий болно гэдэгт УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар итгэлтэй байна. Жишээ нь, Монгол Улс мал аж ахуйн гаралтай мах болон бусад хүнсний бүтээгдэхүүн, чанартай арьс, ширэн бүтээгдэхүүнийг санал болгож чадна гэж тэрбээр хэлсэн” хэмээн бичжээ. Мөн хоёр талын харилцааны өнөөгийн байдлын талаар “Монгол, Эрхүү муж сүүлийн үед урлаг, спорт, боловсрол, бизнесийн чиглэлээр нягт хамтран ажиллаж байна. Жил бүр хэдэн арван монгол оюутан их дээд сургуулиудад суралцдаг бөгөөд манай эндхийн боловсролыг Монголд зүй ёсоор хүндэтгэж үздэг” хэмээн эерэг зүйл бичсэн аж.

й

Монгол-ОХУ-ын хооронд визгүй зорчих гэрээг ирэх наймдугаар сард, Халх голын ялалтын 75 жилийн ойгоор В.Путин, Ц.Элбэгдорж нар Монголд батална гэж мэдээлж байсан. Гэвч сүүлийн үед “В.Путин Монголд ирэх эсэх нь эргэлзээтэй” гэсэн мэдээлэл гараад буй ч уг визгүй зорчих гэрээ хэрэгжих цаг ойртож байгаа бололтой.ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч Вячеслав Наговицын энэ талаар “Энэ асуудлыг манай хоёр улсын төрийн тэргүүнүүд ярьчихсан. Монголын тал ирэх есдүгээр сар гэхэд шилжих боломжтой гэдгээ сая илэрхийллээ. Одоо бид гаалийн шалган нэвтрүүлэх цэгүүдийнхээ хүчин чадлыг олон хүнд зэрэг үйлчлэх боломжтой болгон өргөтгөж байна. Энэ бол эхний шат. Дараагийн шат бол мэдээж, визгүй журамд шилжинэ” хэмээн өгүүлжээ. Тэрбээр Оросын тал саналыг бүрэн хүлээж авсан болохыг баталсан ийнхүү баталсан байна.

й

Монголын төлөөлөгчид Эрхүү хотод зочлох үеэр ОХУ-ын Буриад улсын Ардын хурлын орлогч дарга Владимир Павлов “Хоёр улс визгүй зорчих гэрээ байгуулсны дараа хэрэгжилтийг нь хангах тал дээр бэлтгэл ажлуудыг бид зохион байгуулж байна. Тэгвэл би өнөөдөр та бүхнээс “Хоёр улс хоорондоо визгүй чөлөөтэй зорчдог болох, болсны дараа худалдаа эдийн засгийн харилцаагаа илүү бэхжүүлэх тал дээр Монголын тал ямар ажил хийж байна вэ” гэж асууя. Хоёр талын худалдаа эргэлт нэмэгдсэнээр зөвхөн Буриадад биш, Монголд ч бас ашигтай шүү дээ” хэмээн манай төлөөлөгчдөөс асуусан байна. Энэ асуултад УИХ-ын гишүүн Ц.Цолмон “Энэ асуудал ойрын хугацаанд шийдэгдэж, манай хоёр улсын иргэд бизнесийн болон амин хувийн шалтгаанаар хоорондоо чөлөөтэй зорчдог болно гэдэгт би итгэж байна” хэмээн хариулсан аж.

й

Сонирхуулахад, Эрхүү муж нь Сибирийн холбооны тойрогт багтдаг, 774 846 км нутаг дэвсгэртэй, хүн амын тоогоор Монгол Улстай ойролцоо / 2014 оны байдлаар 2 418 348 хүн амтай/. Мод бэлт­гэл, целлюлоз-цаас үйлдвэрлэл, уул уурхай, машин угсралтын сал­бар түлхүү хөгжсөн. Нэг хүнд ног­дох ДНБ-ий хэмжээгээр ОХУ-ын бү­рэл­­дэхүүнд багтсан 83 субъектээс 20-д жагсдаг. Аж үйлдвэрлэл өндөр хөгж­сөн мужийн тоонд ордог бөгөөд ОХУ-д үйлдвэрлэгдэж буй нийт эрчим хүч­ний 6.5 хувь, мод бэлтгэлийн 15 хувь, нүүрс олборлолтын зургаан хувь, целюллюлозын 20 хувь, картон цаасны 10 хувь, нефть бүтээгдэхүүний есөн хувийг дангаараа бүрдүүлдэг байна.  Монгол Улсын хувьд худалдааны чухал хамтрагч байж чадах муж юм. Өнгөт металл, хар төмөрлөг зэрэг байгалийн баялаг ихтэй бөгөөд манайхаас ялгаатай нь энэ чиглэлийн боловсруулах үйлдвэрүүдийг хан­галттай байгуулсан. Хүнд үйлд­вэрлэлийн салбарт манай улсад үлгэр жи­шээ болж чадах аж.

й

Э.Насан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гийжээ:
оросын гааль дээр гадаадынхан зураг авна, учир нь дэлхийд ганцхан ийм гааль бий...бүх юмаа гаргаад, давхар хувцас өмсөж үү шалгуулаад....
2014-07-30
зочин:
за, визгүй зорчих дээр хоёр улсын эдийн засгийн харилцаа сайжраад орос, монголын гадаад худалдааны тэнцвэржилт хангагдана гэж бодохгүй л байна, харин виз ярихаасаа илүүтэй орос, монгол хоёр дэлхийн худалдааны байгуулагын гишүүн орнууд мөртөө, монголын экспортын бүтээгдэхүүнд оросууд хориг / өндөр татвар / тавиад байдгийг зөөллөх талаар манай дарга нар ярих хэрэгтэй л баймаар юм.
2014-07-30
za daaàaa :
ivanuudiin tsusand holildson vmhii buriaduudaar yadiin chingesiiin vldeesen gazariig ivanuudad ugch ulun gedsee tejeej hevsen barlaguud . oros zadrahad mongoltoigooo negdej boloh baisan archaagvi laoruud gej edniig helne
2014-07-30
ayulgvi b.dal:
uls ornii ayulgvi b.dal gj yu b.dgiig meddeggvim b.hdaa tal tsustai nuhdvvd mongol orniig mini taraaj haylaaldaa ee halag gj...
2014-07-29
ta nar medhuu :
hoid sibirt heden say hytaduud orosuudiin shudnii uvchin bolood bgaag vizgui bolhoor ted nar yah bol bid urdaas bolgoomjlohiin hajuugaar hoinoosoo aij amidrah tsag irj dee gol ene bas orosiin hund garuud orj irne gh met aimaar asuudluud bna daa maluudaa setguulchiin aldaa yah vee maanaguudaa
2014-07-29
зориг:
иркутская область, город иркутск, республика бурятия гэсэн 3 өөр юмыг ялгахгүй тэнэглэж байна ш дээ
2014-07-29
olloo:
ene neg heden te1 yumnuud yu geed, hutsaad soliorood yavaad bgaa yum be? ! yun ih teneg ivaanuudad hairtai bolchihson yum be?
2014-07-29
баяр:
буриад улсын нийслэл улан -удэ харин эрхүү бол ту*а бие даасан муж шүү дээ шуудынхаан анхаараа ч
2014-07-29
erdenet:
ямар юмных нь буриадын эрхүү муж байхав дээ. энэ 2 чинь ту*а биеээ даасан оху-ын субъектууд юм аа худалч сэтгүүлч ээ. оросууд бэлтгэлээ гүйцэд хангаад визгүй журамд орно. жишээ нь хиагтад шалганы өргөтгөл барьж бн. харин манайх юу ч нэмээгүй байж яахын болоо?
2014-07-29
baatar:
орчуулж чадахгүй байна аа
2014-07-29