Монголбанк ам.долларыг 1869.00 төгрөгөөр худалдлаа
2014 оны долоодугаар сарын 29-ний өдөр буюу өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 1869.00 төгрөгийн хаалтын ханшаар 28.0 сая ам.доллар, 302.15 төгрөгийн хаалтын ханшаар 78.33 сая юань тус тус худалдав.
ы
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 6.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл, 2.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 6 сая ам.доллар нийлүүлэв.
й
Дашрамд дуулгахад, гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг бөгөөд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог билээ. Валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг энэхүү арга хэмжээ нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг ажээ.й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ